|
Үйлдвэрлэл
Нарийн технологиор боловсруулсан төгс чанар- Хонка үйлдвэрлэлийнхээ явцад хамгийн их анхаардаг зүйл бол энэ юм.
Дүнзэн байшингийн захиалга хүлээн авсан тэр мөчөөс эхлэн нарийн чимхлүүр ажил эхлэнэ. Орчин үеийн компьютерийн программаар байшингийн зураг эскизийг маш нарийн боловсруулна. Дараагийн шатанд уг зургийн дагуу бүхий л байшингийн материалыг үйлдвэрлэн, угсран барихад бэлэн болдог.
Түүхий эд-Туйлын нарс
Хîíêàгийн үндсэн түүхий эд болох туйлын нарс нь маш бат бэх юм. Хатуу ширүүн уур амьсгалтай хойд туйлтай зэрэгцэн орших Финлянд нутагт урт хугацааны турш урган боловсорсон уг нарсан дахь усны хэмжээ маш бага юм. Иймээс насны цагираг нь шигүү, нягтшил маш сайн тул нарийн хэмжилт, боловсруулалт хийх нөхцөл дээд зэргээр бүрдсэн байна. Бусад орны ижил төстэй нарстай харьцуулахад дулаан тусгаарлах чадвараар онцгой гойд.
Технологи
Олон жилийн туршлага, орчин үеийн нарийн технологийн үр дүнд бий болсон өндөр чанар бүхий стандарт бөөрөнхий дүнз, босоо наамал дүнз, бөөрөнхий наамал дүнз, олон хэсэгт наамал дүнз зэрэг олон тооны дүнзэн материалыг шинээр үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Наамал дүнз бол орчин үеийн дээд зэргийн чанар бүхий зориулалтын цавууг хэрэглэн, өндөр даралт бүхий шахах техник ашиглан үйлдвэрлэсэн юм. Энэ технологи нь модны агшилт, сэнсрэлт зэргийг хамгийн бага түвшинд байлгахаас гадна, урт хэмжээний дүнзэн материал үйлдвэрлэх боломжийг бий болгосон юм.
Хîíêà нь дүнзийг угсрах үеийн 2 дүнзний зангилаа холбоосон дээр өөрсдийн боловсруулсан тусгай технологи, патенттэй бөгөөд энэ нь байшинг бат бэх өндөр чанартай байлгах үндсүүдийн нэг юм.
 
Байгаль хамгаалал
Ой мод-Хонкагийн гол түүхий эд болох байгалийн энэ үнэт баялгийг төлөвлөлттэй арчлан өсгөх, модон материалыг боловсруулах зэрэгт Финляндын орчин үеийн нарийн технологи хэрэглэгдэж байдаг. Хонка нь өөрийн үндсэн түүхий эд болох мод дүнзэн материалыг бэлтгэхдээ байгальд хамгийн хор хөнөөл багатай, олон улсын стандартаар баталгаажсан “нөхөн сэргээгдэх” технологийг мөрдлөгө болгодог. Дүнзэн байшинг барихад шаардагдах энергийн нийт хэмжээ нь бусад төрлийн материалаар мөн тийм хэмжээний байшинг барихад шаардагдах энергийн хэмжээтэй харьцуулахад өчүүхэн бага бөгөөд үйлдвэрлэлийн хаягдал огт гардаггүй байна. “Нэгийг тайрвал гурвыг суулга” гэдэг засгийн газрын бодлогын үр нөлөөний ачаар Финляндад жил ирэх тутам ногоон байгаль улам нэмэгдэж байна.

|