|
Эрүүлийг хүсвэл Хонка.
Мод бол үргэлж амьсгалж, амьдарч байдаг. Гэр доторх чийгшилт ихэсвэл мод нь чийгийг шингээн авч, харин агаар хуурай үед чийг ялгаруулан хүний амьдрах хамгийн таатай хэмжээнд байнга барин зохицуулж байдаг. Энэ зохицуулах чадвар нь мөн амьсгалын замын элдэв өвчин, багтрал, харшлыг багасгах орчныг бүрдүүлэхээс гадна элдэв нян, бактерийн үржлээс сэргийлдэг өөр ямар ч барилгын материалд байхгүй хосгүй чанар юм. Ойд явахад сэтгэл уужрин тайвширдаг. Хîíêàгийн дүнзэн байшин бол ой хөвчийн нэг хэсэг юм. Ойн анхилуун үнэр, цэвэр цэнгэг агаар, байгальд байгаа мэт мэдрэмж, эрүүл саруул амьдрах орчин, байгалиас авах энэ бүх таашаалыг гэртээ тухлангаа хүртэх тэр завшааныг Хîíêà бий болгосон.
Ая тух, тавтай, аюулгүй орчин-Хонка
Хîíêà дүнзэн байшин нь өвөл маш дулаахан, зун сэрүүхэн байдаг. Модны эд эс нь дотроо агаар агуулж байдаг бөгөөд энэ нь модыг дулаан тусгаарлагч чанартай болгодог. Энэ чанар нь чийг зохицуулах чанартай нэгдэн модыг “байгалийн агааржуулагч” болгодог. Мод бол хөнгөн, бат бэх материал бөгөөд ижил жинтэй төмөр, бетон материалаас бат бэхийн үзүүлэлт нь илүү байдаг. Иймд дүнзэн байшин нь газар хөдлөлтөд бусад материалын барилгаас илүү тэсвэртэй байдаг. Мод шатдаг материал. Гэвч дүнзэн байшин нь галд маш тэсвэртэй. Түймрийн үед дүнзний зөвхөн өнгөн хэсэг нь шатаж галыг цааш үл нэвтрүүлэх давхарга үүсгэдэг. Хîíêàгийн дүнзэн байшин нь галын аюулгүй байдлыг бүрэн хангасан бөгөөд энэ нь олон улсын стандартаар шалгагдан баталгаажсан байдаг.
Үнэ цэнэ
Дүнзэн байшин бол урт хугацааны эдэлгээтэй. Арчилгаа тордолгоог байнга хийвэл 100 жилээс дээш настай гэгддэг. Финляндад 400 жилийн өмнө баригдсан дүнзэн байшин одоо болтол байдаг. Ердийн орон сууцны нас 30-40 жил гэж үзвэл, Хîíêàгийн дүнзэн байшин нь үе удам дамжин ашиглагдах холыг харсан, урсгал зардал маш бага гарна гэдэг утгаараа ч ашигтай бөгөөд элэгдэж хуучирсан ч үнэ цэнээ үл алдах ухаалаг хөрөнгө оруулалт болох нь гарцаагүй. Өндөр чанар, өвөрмөц дизайн, оновчтой шийдэл, нэр хүнд бүхий брэнд, энэ бүгд Хîíêàгийн зах зээлийн үнэ цэнийг байнга нэмэгдүүлж байдаг. |